Чех - Монголын нийгэмлэг (Төрийн бус байгууллага)
Чех - Монголийн нийгэмлэг нь Чех улсад ажиллаж, амьдарч байгаа Монголчуудын санаачилага ялангуяа тус улсын Прага, Плзен, Брно, Розвадов хотуудад амьдардаг Монголчуудын идэвх зүтгэл, оролцоотойгоор 2004 онд байгуулагдсан болно. Манай нийгэмлэг нь 2004 оны 10 сарын 18-ны өдөр Чех Улсын Дотоод Явдлын Яаманд албан ёсоор бүртгүүлж үйл ажиллагаагаа явуулж байна. Тус нийгэмлэг нь Чех улсын 90/83-р хуульд заасны дагуу төрийн бус байгууллага-ын статустайгаар байгуулагдсан.
Тус нийгэмлэгийг үндэслэн байгуулах ажилд Плзен хотын захиргаа, мөн хотын Харита-гын төв, Бискуп-ын газар ерөнхий ивээн тэтгэгч байгууллагаар ажилласан.
Нийгэмлэгийн зорилго, үйл ажиллагааны чиглэл
ЧУ-д амьдарч байгаа нийт Монголчуудад бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэх
ЧУ-ын улс төр, эдийн засаг, соёл, эрүүл мэнд гэх мэт бүх талын мэдээ, мэдээлэл өгөх
Монгол, Чехийн соёлын харилцааг хөгжүүлэх
Монгол орны соёл, түүхийн холбоотой лекц, бага хурлуудыг зохион байгуулах
Нийгэмлэгийн гишүүдэд хөдөлмөрийн, эрүүгийн, иргэний, олон улсын зэрэг хуулиудтай холбоотой эрх зүйн зөвлөлгөө өгч, туслалцаа үзүүлэх
Интэрнет-д нийгэмлэгийн тухай мэдээлэл тогтмол оруулж, үйл ажиллагааг сурталчлах
Нийгэмлэгийн сэтгүүл гаргах
Урлаг, уран сайхан болон спортын нөхөрсөг уулзалт тэмцээн зохион явуулах
